Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр сургуулийн дотуур байрнаас 10 настай хүү унаж амь насаа алджээ. Энэ хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Шинжээчийн дүгнэлт маргааш (өнөөдөр) гарна” гэв.
Дотуур байранд ажилладаг нэгэн (нэрээ нууцлахыг хүссэн) “Хөвсгөл аймгаас ирсэн хүүхэд. Үг дуу цөөнтэй, даруухан хүү байсан юм. Хоёр давхраас унасан гэж хүүхдүүд хэлсэн. Яагаад унасныг мэдэхгүй. Цагдаагийнхан шалгаад тогтоох байх” гэв.
Х.Хангал