“Гал үндэстэн” хөдөлгөөний удирдагчдын нэг Ц.Мөнхбаяр, тус хөдөлгөөний зарим гишүүнтэй холбоотой хэргийг шалгаж буй ТЕГ-ын мөрдөгчид Зэвсэгт хүчний харьяа Төв аймаг дахь хэд хэдэн анги, зэвсгийн агуулахыг шалгажээ. Тус хөдөлгөөнийхөн УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим хуулийг эсэргүүцэн жагсахдаа төрийн тусгай хамгаалалттай бүсэд зэвсэгтэй нэвтэрч, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Цэнтрал тауэр” зэрэг газарт гар бөмбөг, тэсрэх бодис тавьж, олон нийтэд аюул учруулахаар заналхийлсэн хэрэг өдүүлсэн.
Төрийн яам, олон хүн ажилладаг барилгад тавьсан гар бөмбөг нь ихээхэн хохирол учруулах чадалтай, байлдааны зориулалттай байсан юм. Тэд хаанаас зэвсэг, галт хэрэгсэл олж авав гэдгийг тогтоохоор мөрдөгчид ажиллаж байна. Олон нийтэд тухайн үед ил болсон мэдээллээр сум, гар бөмбөгийг тус хөдөлгөөний гишүүн Болдбаатар өгсөн байх магадлалтай хэмээж байсан билээ. Энэ мэдээлэл батлагдсан эсэх нь тодорхойг үй. Тэрбээр дээрх хөд өлгөөнд нэгдэхээсээ өмнө Зэвсэгт хүчинд алба хааж байсан гэдэг.
Бидний олсон мэдээллээр мөрдөгчдийн шалгасан цэргийн анги, зэвсгийн агуулахын сум, галт хэрэгсэл бүртгэл, балансаараа тоо ёсоороо байсан гэх. Хариуцсан ажилтнууд нь бодит бус тайлан гаргаж, сум, галт хэрэгслийг гадагш нь гаргасан байх магадлалтай гэсэн мэдээлэл авсан мөрдөгчид шалгалтаа илүү өргөн хүрээнд явуулахаар болсон байна.
Д.ДАГВА