Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд болон Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийнхэн өчигдөр хилээр гаргахаар зэхэж байсан тарваганы их хэмжээний арьс, бугын эврийг хураан авлаа. Цагдаагийн ажилтнууд тус суманд ажиллаж байсан хятад, монгол иргэдийн чингэлгээс тарваганы 1800 ширхэг арьс, бугын их хэмжээний эвэр илрүүлсэн байна.
Тэд эдгээр түүхий эдийг хилээр гаргахаар зэхэж байсан гэнэ. Дээрх гэмт хэрэгт холбоотой байж болох хятад, монгол иргэдийг цагдаагийнхан саатуулан шалгаж эхлээд байгаа юм байна. Энэ хэргийг Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст мөрдөхөөр болжээ.
Д.ДАГВА