Энэ сарын 16-нд Төрийн ордны хойно тэсрэх бөмбөг тавьж, буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүм үүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад Ц.Мөнхбаяр болон түүний тэргүүлж буй холбооны талаар иргэдээс таагүй мэдээлэл олноор ирэх болжээ. Онги голыг хамгаалах хөдөлгөөн байгуулсан Ц.Мөнхбаяр голын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байсан алтны 36 уурхайг хаалгаж, 2004 оноос голын дагуу мод, 16 га газарт жимс тарьжээ. Энэ үйл хэргийг нь үнэлэн, Дэлхийн байгаль хамгаалагчдын “Goldman Environmental Prize” хэмээх шагнал хүртээж байв. Хэр баргийн хүнд олгодоггүй энэ шагналын эзэн өнөөдөр яагаад тортой хаалганы цаана сууж байна вэ. Ц.Мөнхбаяраас айж, дарамтлуулснаас болж хохирсон гэх хүмүүс мөрдөн байцаалтын явцад цөөнгүй гарч иржээ. Тэд “Ц.Мөнхбаяр биднээс олон зуун сая төгрөг авсан. Буу, зэвсэгтэй олуулаа ирэхээр нь бид айгаад мөнгө өгдөг байсан” гэж мэдүүлсэн байна. Яагаад мөнгө өгснийг нь асуухад “Сэлэнгэ аймагт “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудахад ямар ч шийтгэл ногдуулааг үй. Бидэн рүү гал нээхэд хэн ч тоохг үй юм байна гэж бодсон” гэв. Сүүлийн гурван жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан суманд байрлах алт олборлодог компаниудын толгойны өвчин нь Ц.Мөнхбаяраар ахлуулсан хүмүүс болов. Тэд сард хэд хэдэн удаа очиж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан, буу, нум сум агсан элдвээр дайрч доромжилдог байжээ.
Даварсаар, даварсаар...
2010.09.01 Энэ өдөр Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах “Сентерра Гоулд Монголиа”, “Пураам” компанийн хориотой бүсэд нэвтэрчээ. “Сентерра Гоулд Монголиа” компанийн захирал, Канад улсын иргэн Казакофф тэдэнтэй уулзаж ярилцсан боловч ам зөрж, сүүлдээ хэрэлдэн, муудалцсан бичлэг цагдаагийнханд байдаг аж. 2010.09.02 Уурлаж бухимдсан холбооныхон ууланд хоноод маргааш өглөө тус компанийнхан ажлаа эхлэх гэж байхад нь техник хэрэгсэл рүү нь буудав.
2011.04.19 “Гал үндэстэн” холбооныхон “Урт нэртэй” хуулийн биелэлтэд хяналт тавихгүй байна хэмээн УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах шаардлага тавив. Энэ удаа тэд 100 морьтон, найман морин тэрэгтэй Сүхбаатарын талбайд (хуучнаар) жагсаал зохион байгуулав. Жагсаал цуглаан хийх журмын хуулиар ямар үйл ажиллагаа явуулах гэж буйгаа тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн хэлтэст мэдэгдэн зөвш өөрөл авах учиртай. Гэтэл тэд энэ хуулийг зөрчсөн ч хариуцлага хүлээгээг үй. 2011.06.03 Нум сум агссан “Гал үндэстэн” холбооныхон Сүхбаатарын талбайд жагсахдаа Төрийн ордон руу нум сумаар харваж, хоёр ч өрөөний цонхыг хагалав.
2013.09.16 “Гал үндэстэн” холбооныхон Төрийн ордны хойд цэцэрлэгт тэсрэх бөмбөг тавьж, буудав. Мөн “Централ тауэр”-т уул уурхайн тэсэлгээнд ашигладаг бодис, сум орхисныг цагдаагийнхан илрүүллээ. Хэргийн газраас цагдаа, тагнуулын ажилтнууд тэсрэх бөмб өг 20, тэслүүлэгч 10, буу дөрөв, 137 сум, бусад эд зүйлийг олов.
Монголчуудаа дарамтлан мөнгө авч эхэлжээ
Бусад руу хүйтэн зэвсэг шагайсан хэрэг “Сентерра Гоулд Монголиа“, Пураам”-аар ч зогсохгүй. Төв талбай дээр жагссаныхаа дараа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ирм үүн босго” компанийнхантай очиж уулзжээ. Тус компанийн эх сурвалж юу болсон талаар ярилаа. “Тус холбооныхон бидэнтэй уулзаж үйл ажиллагаагаа зогсоо гэсэн. Бид нөхөн сэргээлт хийгээгүй байсан ч цаашид хэрхэн ажиллах тухайгаа ярилцсан. Тэд буу шийдэм үүрчихсэн, тойрч суугаад ярилцахдаа байнга буугаа бидэн рүү чиглүүлж байсан. Зарим нь согтуу, буутай хүм үүс дайрч давшлаад байхаар эвгүй юм билээ. Тэд биднээс мөнгө өгөхийг шаардсан. Удаан ярилцсаны эцэст хамтарч ажиллая гээд 500 мянган төгр өг бэлнээр өгсөн. Бид хамтарч ажиллахаар боллоо гэж бодож байтал маргааш өглөө нь бидэн рүү буудсан. Энэ мэт зүй бус авирлаж, удаа дараа мөнгө нэхэж байсан” гэв.
“АУМ Алт” компанийнхан 67 сая төгрөг Ц.Мөнхбаярт өгчээ
Тус компанийн захирал Ц.Мягмардорж бидэнд ийн ярив. “Ц.Мөнхбаяр биднээс удаа дараа мөнгө нэхэж байсан. Чухам юунд зарцуулж, яах гэж буйгаа хэлдэгг үй. Дам сонсоход мод тарина гэдэг. Гэхдээ хийсэн зүйл байдаггүй. Буутай хүмүүс ирээд үйл ажиллагаагаа зогсоо, эсвэл мөнгө өг гэсэн. Би 2011 оны зургадугаар сард 50 сая төгрөг өгөхөөр болж, таван саяыг нь бэлнээр, 45 саяыг дансаар шилжүүлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард 17 сая төгрөг өгсөн. Гэтэл сүүлдээ 170 сая төгрөг өг гэхээр нь би эсэргүүцсэн. Яагаад мөнгө өгөөд байгаа юм бэ гэж олон хүн асуудаг. Ц.Мөнхбаярын ярьж байгааг сонсоод эх орон, газар шорооныхоо төлөө их зүйл хийх хүн байна гэж бодсон учраас л дэмжиж мөнгө өгсөн. Ам, ажил хоёр нь ийм хол зөрнө гэж бодоогүй. Мөнгө өгөөд байхаар сүүлдээ айлган сүрдүүлж эхэлсэн” гэв. Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн эх сурвалж (нэрээ нууцлахыг хүссэн) мөнгө өгч байснаа хэлэв. Тус хоёр компаниас нийт 113.5 сая төгрөг авсан гэнэ. “Ц.Мөнхбаяр гэгч хэн бэ гэдгийг та бүхэн мэдэхийг хүсэж байгаа бол Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан сумаар явж, иргэдтэй уулзвал их зүйл сонсоно доо” гээд утсаа салгав.
Буруутай үйлдлийг нь шүүх яагаад хэрэгссэнгүй вэ?
Энэ асуултыг жирийн иргэнээс авахуулаад мөрдөн байцаасан цагдаагийн ажилтнууд хүртэл асууж байна. Газар шорооныхоо төлөө тэмцэж буй нь зөв ч, таалагдаагүй нэгэн рүүгээ буу шагайн, шаардлагыг нь биелүүлэхгүй бол буудах ёсгүйг хэн хүнгүй мэднэ. Гэтэл тус холбооныхон удаа дараа ийн үйлдэл гаргасаар байхад шүүхийнхэн яагаад хуулийн дагуу ял шийтгэл оноосонгүй вэ. ”Пураам” компани руу гал нээсэн хэргийг нь мөрдөн шалгаад, 2010 оны арванхо ёрдугаар сард прокурорт шилж үүлэхэд шүүхийн шатнаас мөрд өн байцаалтад буцаасан. Энэ шийдвэрийг прокурор эсэргүүцсэн боловч хэрэг тэгсхийгээд нам жим болчихов. “Ирмүүн босго” компани руу буудсан хэргийг нь цагдаагийнхан шалгаж, Эрүүгийн хуулийн 153.2, 181.3 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэсэн боловч мөн л удааширч, шийдэгдэхг үй байсаар жил хагасыг үдэв. “Гал үндэстэн” холбооныхон уул ус, газар шорооныхоо төлөө гал нээж, хуулийг уландаа гишгэхэд шүүх хэрэгсдэгг үй гэж ташаа ойлгосон, шүүхийнхэн ч тэгж ойлгохоор шийдвэр гаргасан. Даварсаар даварсаар, сүүлдээ Төрийн ордны гадаа буудаж, бөмб өг тавьж орхисон. Түүний гэм буруутай үйлдэлд нь хариуцлага тооцож байсан бол нэр бүхий хүмүүс олны амь нас, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц алхам хийхгүй байсан. Хэн гэгч шүүгч түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах гэнэ. Шүүгчид Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж, иргэдээ ялгаж ханддаг гэдгээ харууллаа гэж ярих хүн ч цөөнгүй байна. Нийслэлээс алс газар ажиллаж буй иргэд рүү Ц.Мөнхбаяр нарыг гал нээхэд хэргийг нь хэрэгсэхг үй болгосон. Харин төрийн түшээд суудаг ордон руу буудахад дуулиан болгон, тэдэнд ноцтой гэмт хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь олны дургүйцлийг хүргэжээ. Шүүхийнхнээс гадна хуулиар галт зэвсэг ашиглах эрх бүхий байгууллагынхан ч энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн. Ц.Мөнхбаяр нарыг хэн санхүүжүүлж байв гэсэн асуултын хариуг олон нийт хүлээж байна. Тэрбээр хөдөө орон нутгаар явж байхдаа нэг хүнийг өдрийн 10000, морьтой хүнийг 25000, морийг 5000-8000 төгрөгөөр хөлсөлж байсныг нутгийнхан хэлдэг. Чингисийн талбайд зохион байгуулсан жагсаалд ирсэн морин тэрэгтэн, морьтой иргэдийг бас л хөлсөлсөн. Энэ бүгдэд зарцуулсан мөнгө хаанаас гарсан бол.