Үлэг гүрвэлийн чулуужсан яс хилээр гаргаж, алс холын Англи, АНУ-д худалдсан хэргийг УМБГ-т шалгаж буй билээ. Энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн хүнийг цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаад буй.
Уг хэргийн гол зохион байгуулагч, АНУ-ын иргэн Э.Прокопитой холбогдон яс худалдаж байсан иргэн Т нас барсантай холбоотойгоор тодорхой тайлбар мэдүүлэг авах ажилд саад учраад байгаа. Түүнээс гадна үлэг гүрвэлийн чулуужсан яс хилээр гаргахад бичсэн гаалийн мэдүүлэг Гаалийн ерөнхий газрын архиваас олдохгүй байгаа нь мөрдөн байцаалтын ажилд саад учруулаад буй гэнэ.
Тиймээс прокурорын байгууллага Англи, АНУ, Япон, БНСУ руу албан даалгавар бичиж гаалийн мэдүүлгийн хуулбарыг буцаан авах хүсэлт тавьсан гэнэ. Гэвч дээрх улсууд прокурорын даалгаварт хариу өгөхгүй байгаа учраас уг хэргийг түдгэлзүүлсэн байна.