“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн асан Г.Арслан Усан спорт сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаа. Тэрбээр том буу барьсан зургаа цахим ертөнцөөр цацсан нь цагдаагийнхны анхаарлыг татаж, шалгахад хүргэсэн аж.
“Гал үндэстэн” холбооныхонтой хамтран ажиллаж, үзэл бодлоо хуваалцдаг түүнийг Төрийн ордны хойно тэсрэх бөмбөг тавьсан хэрэгт холбоотой эсэхийг тогтоох ажил эхэлсэн юм байна. Түүний ажлын өрөөнөөс галт зэвсэг, буу, сум олдоогүй ч буунуудыг хаанаас авсан, хэний эзэмшлийнх, яагаад ийм зураг байрлуулсан гээд олон асуултад ороогдож буй бололтой.
Х.ХАНГАЛ