Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтод рентген төхөөрөмж суурилуулжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираагаас тодруулахад, “Зарим хүн хилээр орж, гарахдаа хориглосон бараа авч ява хыг завддаг. Тиймээс “Чингис хаан” олон ул сын нисэх буудал, Замын-Үүд, Дорнод, Сэ лэнгэ, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын чөлөөт бүсэд рентген төхөөрөмж суурилуулахаар болсон. Энэ ажлынхаа хүрээнд Германд үйлдвэрлэсэн, орчин үеийн рентген төхөөрөмжийг Сэлэнгийн Алтанбулагийн гаалийн газарт суурилуулаад байна. Энэ нь хүний биеийн дотор болон гадна нуусан галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи мансууруулах бодисыг илрүүлэх чадалтай төхөөрөмж юм. Өмнө нь Хятад болон Зүүн өмнөд Азид үлдвэрлэсэн төхөөрөмж ашиглаж байсан. Шинэ рентген төхөөрөмжийн давуу тал нь хүний биеийг долоон секундын хугацаанд, толгойноос хөл хүртэл бүрэн шалгах бөгөөд цацрагийн хэмжээ хор нөлөө байхгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэв.
Д.БАТСҮРЭН