Телекамерийн хяналтаар замын хөдөлгөөн болон хэв журмын нөхцөл байдлыг хянахаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж эхлүүлээд байгаа. Энх тайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэл замд телекамер суурилуулах КССА-12/01 дугаартай тендерт цагдаагийн офицер Л.Бат-Өлзийгийн хувийн “Сектех сервис” компани болон “Смарт сольюшинз” компани шалгарч 1.5 тэрбум төгрөгөөр камержуулж эхлээд буй. Ча нар, стандартын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн нийл үүлэх гэрээнд НЦГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал, “Сектех”- ийн захирал Л.Бат-Өлзий, НЗДТГ-ын хэлтсийн дар га Э.Ганхүү нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Харамсалтай нь “Сектех сервис” болон “Смарт сольюшинз”-ийн хамтран суурилуулж буй хяналтын камерууд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу чанар, стандартын шаардлага тэр бүр хангахгүй байгааг НЦГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн тогтоосон байна. Гэрээний дагуу 68 цэгт 117 камер суурилуулахаар болсон аж. Гэвч суурилуулалтаасаа эхлээд халтуурдаж, цахилгааны самбарын хайрцагт оруулж, гаргасан кабель утасны бэхэлгээ муу, хамгаалалтын хоолойг нь зохих журмын дагуу хийгээгүй, кабель утсаа төмөр шондоо бэхлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Уг нь дүрэм журмынхаа дагуу хийсэн бол кабель утсыг тодорхой хэмжээний нөөцтэйгээр шонгийнхоо дэргэд бэхлэх ёстой юм байна. Гэвч халтуурдсанаас болж хамгаалалтын хоолойн бэхэлгээ нь тасарчихжээ.
ХАЙЛААСТЫН ТЕЛЕКАМЕРУУД ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХЭД ҮР ДҮНГЭЭ ӨГӨӨГҮЙ
Дээрх тендерийн шалгаруулалт эхлэхээсээ булхай орсон гэх хардлага байдаг юм билээ. Тухайлбал, НЦГ-ын эрх бүхий өндөр албан тушаалтан нь “Сектех”-ийн захирал, цагдаагийн офицер Л.Бат-Өлзийтэй хуучнаар ЗХУ-ын Орёл хотод хамт суралцаж байсан андууд учраас сонгон шалгаруулалтад түүнийг ялуул сан гэх хардлага байгаа юм. Түүгээр зогсохгүй, сонгон шалгаруулалт болж байх үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Сектех”-ийн өмнө нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт суурилуулсан хяналтын камер ажиллахгүй байгаа асуудлыг шалгаад “Ажил гүйцэтгэсэн компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Суурилуулсан хяналтын камерууд нь ажиллахгүй байгаа нь гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд үр дүнгээ өгөөгүй” гэж дүгнэсэн албан бичгээ НЦГ бусад холбогдох албанд хүргүүлж байх үед сонгон шалгаруулалтыг дүгнэсэн аж. Түүнээс өмнө тус компани Сүхбаатар дүүргийн нутагт хяналтын камер суурилуулах тендерт шалгараад байхад нь Чингэлтэй дүүрэгт суурилуулсан камерууд ажиллахгүй байгаа тухай гомдол гарснаар тус тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож байжээ. Ийм чанаргүй бүтээгдэхүүн, телекамер суурилуул чихаад дараагийн тендерт шалгарсанд нь ONOM компанийн захирал Д.Тулгабаатар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Харамсалтай нь тендерийг захиалагч тал болох НЦГ-ынхан шүүхэд цаг хугацаанд нь тайлбараа гаргаж өгөхгүй, дуудсан цагт нь очихгүй “хүндэрсээр”. ONOM компани энэ оны тавдугаар сарын 28-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд бүтэн дөрвөн сар болоход Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бараг хийгдээгүй байгаа нь харамсалтай. Ийнхүү хууль хэрэгжүүлэгч, сахиулагч цагдаагийн байгууллага шүүхийг үл хүндэтгэж байгаа бол “Сектех сервис” компанийнхан ч ажлаа хурдан дуусгаад хү- лээлгэж өгөхөөр зүтгэж байгаа аж. Гэвч хүлээн авах болоход камерууд нь шалгуурт тэнцэхгүй байгаа гэнэ.
АВТОМАШИНЫ ДУГААРЫН СҮҮЛЧИЙН ЦИФРИЙГ ТАНЬДАГГҮЙ КАМЕРУУД ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭХ ҮҮ
Тендер зарлахдаа захиалагч байгууллагаас “Гэмт хэрэг, зөрчил гаргасан эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг улсын дугаар, марк, өнгөөр нь таньж олох боломжтой байх” гэсэн шаардлага тавьжээ. НЦГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн телекамеруудыг шалгахад дээрх шаардлагыг огт хангаагүй гэж дүгнэсэн байна. Мөн хөдөлгөөнт эргүүлийнхээ автомашинуудын байршил маршрутыг тогтоох боломжтой байхаар захиалсан ч мөн л шаардлага хангахгүй байгаа гэнэ. Монгол орон цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас өвөл -40, зун +50 градуст ажиллах, олон улсын NEMA 4X стандартыг хангасан байхыг захиалагч тал шаардсан байгаа юм. Гэвч энэ шаардлагыг хангааг үйгээр үл барам олон улсын стандартад нийцсэн эсэх нь ч тодорхойгүй, баахан камер суурилуулчихаад байгаа аж. Баруунд хяналтын камерууд нь өөр дээрээ санах ойтой, аливаа эрсдэлийн үед өөрийнхөө “мемори”-д бичлэгээ хадгалж байдаг.
Манайх шиг цахилгаан тасардаг, шилэн кабелийн сүлжээ нь доголддог хотод өөр дээрээ санах ойтой байх нь чухал. Тиймдээ ч НЦГаас камер нь өөр дээрээ долоо хоногоос багагүй хугацааны бичлэгийг хадгалж, сүлжээний холболт хэвийн болоход төв сервер рүү дамжуулах чадалтай байхыг чухалчилсан аж. Гэтэл ямар ч “мемори”-гүй, цахилгаан тасрахад гэмт хэрэг, зөрчлийг бичиж авч чадахгүй телекамер суурилуулсан байгааг Ажлын хэсэг шалгаж дүгнэлтдээ дурджээ. Монгол оронд өвөлдөө эрт харанхуй болдог. Түүгээр зогсохгүй утаа ихсэн, үзэгдэх орчин хязгаарлагддаг учраас захиалагч тал нэмэлт хэт ягаан туяаны гэрэлтүүлэг, хамгийн бага гэрлийн орчин нь хар цагаан үедээ -0.008, өнгөт горимд -0.05-аас дээш люкс байхыг шаардсан юм билээ. Харамсалтай нь “Сектех сервис”, “Смарт сольюшинз”-ийн хамтран Энхтайваны өр гөн чөлөөнд суурилуулсан телекамер нь дээрх хоёр үзүүлэлтийг хангахгүй байгаа нь тогтоогдсон байна. Уг нь харанхуй, эсвэл утаа ихтэй үед хэт ягаан туяа болон гэ рэл өсгөх төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг тодруулж, бичиж авдаг камеруудыг гадаад оронд хэрэглэж байгаа бөгөөд манайхан уг туршлагаас нь судлан дээрх шаардлагыг тавьсан ч гүйцэтгэгч тал биелүүлээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, ха ран хуйд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадахгүй, илрүүлэхгүй гэсэн үг.
Нийслэлийн хувьд ихэнх гэмт хэрэг, зөрчил харанхуйд буюу 20.00-06.00 цагийн үед үйлдэгддэг гэсэн статистик судалгаа байдаг. Ийм үед гарсан гэмт хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийнхан дээрх шаардлагыг тавьсан байх. Харамсалтай нь шаардлага хангаагүй баахан камер суурилуулж, татвар төлөгчдийн 1.5 тэрбумыг дээрх компаниуд халаасалчихаад байгаа юм. Уг нь тендерт оролцохдоо “Сектех сервис”, “Смарт сольюшинз”- ийнхэн хэт яагаан туяаны төхөөрөмж дагалдаж ирнэ гэж тусгасан боловч одоо болтол өгөөгүй, суурилуулаагүй байгаа гэнэ. Зарим камерийг татдаг дурантай байх шаардлага тавьсан ч мөн л шаардлага хангаагүй бөгөөд тендерт оролцохдоо бас л өөр төрлийн камер үзүүлж, суурилуулахдаа шал өөр чанар муутайг нь тавьсан гэдгийг Ажлын хэсэг дүгнэжээ. Нийслэлийн автомашин жилээс жилд нэмэгдэж, үүний хэрээр түгжрэл маш их болсон. Үүнтэй холбоотойгоор холбогдох газраас дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн билээ.
Мөн зам тээврийн осол хэрэг гаргаад хэргийн газраас зугтдаг жолооч нар сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Үүнтэйгээ уялдуулаад замын хяналтын камерийг дугаарын хязгаарлалт зөрчсөн машиныг мэдээлэх, нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашины мэдээллийг бүртгэх, эрэн сурвалжилж буй машиныг хаана явж байгааг нь мэдээлэх зэрэг шаардлага тавьсан аж. Гэвч энэ шаард лагуудыг хангахгүйгээр үл барам зарим дугаарын серийн үсгийг танихгүй байгаа нь батлагджээ. НЦГ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтэд “У, Ү, И, Н, А, Д, Л, Ө зэрэг үсгийг бүрэн танихгүй, алдаж байна” гэж дурджээ. Үүнээс үзэхэд татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авч, суурилуулж буй телекамерийн систем нь үр дүнгүй, Чингэлтэй дүүргийн хэд хэдэн хорооны нутагт тавьсан шиг ажиллахгүй байх нь энүүхэнд болоод буй аж. Тиймээс тендер шалгаруулалтад танил тал найз нөхдийнхөө компанийг шалгаруулдаг эрхмүүдийг “хулхи” бүтээгдэхүүн төрд шахдаг компанийн удирд лагынх нь хамтаар хариуцлагад татахад буруудахгүй л болов уу.