Цагдаа, тагнуулынхан тэсрэх бөмбөг тавьсан гэх газруудыг дахин шалгажээ. Гэтэл өчигдөр 09.40 цагийн орчим “Централ тауэр”-ийн дөрвөн давхарт калибрын сум байгаа тухай мэдээлэл ирсэн даруй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж эхлэв.
“Централ тауэр”- ийн Аюулгүй байдлын албаныхан орсон хүн бүрийг хэдэн давхарт гарах гэж байгаа, ямар ажлаар явж буйг асууж, сум олдсон давхар руу нэвтрүүлэхгүй байв. Албаны эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Калибрын нэг ширхэг сум олсон. “Гал үндэстэн” холбооныхонд байсан сумнаас өөр маркийнх. Тиймээс энэ сумыг хэн, хаанаас авчирч орхисныг шалгаж тогтоох ажлыг эхлүүлсэн” гэв.
Х.ОЮУН