АТГ-ын хэлтэс, албадаас энэ оны эхний зургаан сард хийсэн ажил, шалгаж буй хэргүүдийнхээ талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат олны анхаарал татсан албан тушаалын зарим хэргийн талаар товч мэдээлэл өгсөн юм.
С.Батмөнхийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулжээ
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнхийг өнгөрсөн хавар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад гэм буруугүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм. Гэвч түүнийг дахин дээрх үндэслэлээр шалгахаар болж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Сүүлийн жилүүдэд байнга л энэ төрлийн хэрэгт холбоотой хэмээн хэвлэлээр гарч байсан түүнийг шалгах болсон үндэслэлээ АТГ-ын албаны дарга Э.Амарбат “Өмнө нь түүнийг манайд шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнг үй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Өдгөө түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулж, Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөнөөс гадна уг хэрэгт холбоотой бусад хүн нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Түүнд холбогдох хэрэгт хэд хэдэн хүнийг цагдан хорьж шалгаж байна. Тухайлбал, “Ананд Батзаяа” компанийн захирал А.Батзаяа гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан өчигдрөөс сэжигтнээр тооцон баривчилсан” гэв.
Х.НАРАНХҮҮ БОЛОН ГЕНЕРАЛ Т.ДАШДЭЛЭГИЙГ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажил лаж байсан Х.Наранхүүг “Шинэ технологи компанид давуу эрх олгон зөвхөн уг компаниар дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг экс портолдог гэсэн үндэслэлээр шалгаад харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлжээ. Мөн тус газарт шалгаж байсан ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэгийн хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Түүнийг БНАСАУ-ын Зэвсэгт хүчинд байлдааны сөнөөгч бөмбөгдөгч онгоцны мотор худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж, зарим эд хөрөнгийг нь битүүмжлээд байгаа юм. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүд нь тус банкинд ажиллаж байхдаа өөрсдийгөө урамшуулж, их хэмжээний мөнгөөр шагнасан нь тогтоогдсон бөгөөд энэ хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн аж. Тиймээс энэ асуудлыг АТГ-ын харьяаллын асуудал биш хэмээн үзсэн байна.
“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА
“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Ба дарч, Н.Энхтуяа зэрэг долоон хүнийг АТГаас шалгаж байгаа юм. Дээрх хүмүүс “Хөтөл занар” хэмээх компани байгуулж, сонгон шалгаруулалтгүйгээр бараа материал худалдан авч давуу байдал олгодог байжээ. Хэрэгт холбогдсон долоон хүнээс дөрвийг нь үргэлжлүүлэн хорьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Г.ЦОЛМОН