Хууль хяналтын байгууллагынхан Өмнөговь аймгийн нутгаас нүүрс олборлож, өмнөд хөрш рүү экспортолдог компаниудыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Баттай эх сурвалжийн өгүүлснээр нэр бүхий хэд хэдэн компани нүүрсний экспортын болон гэрээний үнэ гэх нэрийдлээр татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэнэ.
Энэ талаар НПГ-ын эх сурвалжаас тодруулахад “УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэд хэдэн компанийн удирдлагыг татвараас зайлсхийсэн байж болзошг үй хэмээн шалгаж байгаа. Энд нэр нь төдийлэн олны танил болоогүй компаниудын удирдлага шалгагдаж байна. Бүгд л Өмнөговь аймгийн нутгаас нүүрс олборлож, экспортолдог гэх. Хэдий хэмжээний татвараас зайлсхийсэн, үнэхээр татвараас зугтсан эсэхийг шалгалтаар тогтоох байх. Мөрдөн байцаалт эхлээд удаагүй болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. УМБГ-аас томилогдсон Ажлын хэсэг тус аймагт ажиллаад ирсэн” гэв.
Г.РАВЖАА