“Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцийг биелүүлэх шаардлагыг удирдлагууддаа хүргүүлснээр хуулийн үндэслэлгүйгээр өнгөрсөн хавар ажлаасаа чөлөөлөгдсөн. Гадаад, монгол ажилчдын цалин эрс ялгаатай байсан хууль бус үйлдлийн талаар тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд цалингийн уг ялгааг Хөдөлмөрийн яам ч тогтоогоод байгаа билээ. Уг гомдлыг шүүхээр хэлэлцэж, С.Гантуяа хоёр шатны шүүхэд ялсан юм.
Харин өмгөөлөгч Г.Уранцэцэг “Оюутолгой” компанийг өмгөөлж, улсын Дээд шүүхэд хандсан. Уг шүүх хурал ирэх пүрэв гаригт болно. Хэрэв уг шүүх хуралд “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа ялбал тус компанид ажиллаж буй нийт монгол ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж шударгаар тогтох боломж бүрдэх юм.
Тэрбээр "Монголын шүүх шударга байж, энэхүү маргааныг хуулийн дагуу шийдлээ. Ажилдаа буцаж ороод удирдлагуудад үйлчилдэг “Оюутолгой”-н Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажиллуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж, цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэжээ.
Р.Цэцэг