Чингэлтэй дүүргийн XIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орд-17” зочид буудалд мансуурсан байж болзошгүй дөрвөн хүнийг цагдаагийнхан уржигдар саатуулав. Энэ хэргийн талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад нэгэн залуугийн ар гэрийнхэн өгсөн аж.
“Хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гээд байна” гэх дуудлагын дагуу цагдаагийнхан очиход тус зочид буудлын хоёрдугаар давхрын нэгэн өрөөнд 24 настай эмэгтэй Э нь Б, С, Х нарын гурван залуугийн хамт мансуурсан байсан гэнэ. Тэдний байсан өрөөнөөс ууттай өвс, түүнийг татахдаа хэрэглэж байсан усны сав зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Г..РАВЖАА