Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг согтуу жолооч зодсон хэрэг өчигдөр гарч, бичлэг нь фэйсбүүк хуудаснаа олон нийтэд цацагдсан.
Тодруулбал, нийслэлийн Замын цагдаагийн газрын цагдаагийн дэд ахлагч Ш.Одбаатарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь Дархан-Уул аймгийн Дархан сумын I багийн нэгдүгээр хороололд оршин суугч Д.Бямбасүрэн З7-17 УНМ улсын дугаартай “Тоёото Кроун” маркийн автомашиныг согтуугаар жолоодон явж байхдаа хууль ёсны шаардлага тавьсных нь төлөө зодож, хүнд гэмтээсэн байна.
Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн биед нь гэмтэл учруулж, эсэргүүцэл үзүүлсэн дээрх этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Б.СҮРЭН