Иргэдийн гэрээс удаа дараа эд, зүйлс хулгайлсан О.Содчимэг гэгч эмэгтэйг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасгийнхан баривчилжээ. Гэмт этгээд өмнө нь хулгай, залилангийн хэргээр шүүхээс хоёр удаа ял шийтгүүлж байсан бөгөөд өнгөрсөн жил шоронгоос суллагдсан аж.
Суллагдсаныхаа дараа зочид буудал, дэлгүүрт ажилд орсон ч, эзнийхээ итгэлийг олж аваад бараа, таваарыг нь хулгайлжээ. Түүнчлэн айлд хүүхэд асрагч болон гэрийн үйлчлэгчээр ажилд ороод 2-3 хоногийн дараа эд зүйлийг нь хулгайлж, оргон зугтдаг байж. Тэрбээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ийм гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн аж. Иймд дээрх байдлаар хохирсон иргэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандаарай.
Х.Ананд