МИАТ-ын экс удирдлагуудтай холбоотой хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд Н.Гантөмөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож, дүүргийн шүүхээс түүнд ногдуулсан 1.3 тэрбум гаруй төгрөгийг бусдаар нь төлүүлэхээр болов.
Харин Б.Эрдэнэбилэгийн 14 жил нэг сар, Р.Бат-Эрдэнийн 12 жил нэг сар, Ц.Орхоны 11 жил, Ч.Хоролсүрэнгийн 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирал асан Г.Саранчимэгийн 11 жил нэг сар хорих ялыг хэвээр үлдээлээ.
Д.Батсүрэн