"Нарантуул” олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуугийн эхнэр н.Оюунсогоог “Нарантуул” олон улсын төв шатах үеэр хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн төдийгүй түүнийг баривчилсан гэх мэдээлэл зарим цахим сайтад гарсан.
ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс “Сүүлийн өдрүүдэд “Энх арслан гүүр” нэртэй байгууллагаас гар утасны мессежээр болон мэдээллийн цахим хуудсаар цагдаа, хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн шинжтэй үндэслэлгүй мэдээллийг удаа дараа цацах боллоо.
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захын байр шатсантай холбогдуулан Ш.Сайхансамбуугийн эхнэрийг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулсан гэсэн худал мэдээллийг тэд олон нийтэд тараасан байна. Удаа дараа иргэд, олон нийтийг төөрөгдүүлж, цагдаагийн болон хууль хяналтын байгууллагын нэр хүндэд халдаж байгаа “Энх арслан гүүр” нэртэй байгууллагыг хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцохоор болсон” гэв.
Б.Сүрэн