Увс аймгийн Баруунтуруун дахь Хилийн 0311 дүгээр ангийн Бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Н.Баатар хугацаат цэргийн албан хаагчид хүчээр дөрвөн ширхэг зүү залгиулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан ХХЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалтай уулзан уг асуудлын талаар тодрууллаа.
-Зүү залгисан гэх байлдагч аль аймгийн харьяат, хэзээ татагдсан цэрэг вэ. Биеийн байдал нь ямар байгаа бол. Бас хүчээр залгиулсан гэх офицерийн талаар тодруулмаар байна?
-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 2013 оны эхний ээлжээр татагдаж ирсэн Пүрэв-Очир овогтой Хэнмэдэх 2013 оны наймдугаар сарын 09-ний өглөө 07.00 цагт захны даавуу хадаж байгаад зүүгээ залгисан гэж мэдэгдсэн юм билээ. Ингээд дараа нь зүү залгисан, залгиагүй гээд байхаар нь 2013 оны наймдугаар сарын 9-13 хүртэлх хугацаанд эмчийн хяналтад байлгаж, зүүг гаргах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй. 2013 оны наймдугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангийн хүн эмнэлгийн албаны дарга, ахлах дэслэгч Г.Гантөгс хүргэж, наймдугаар сарын 15-нд шинжилгээнд оруулахад нарийн гэдэсний дээд хэсэгт гаднын биет илэрсэн.
Наймдугаар сарын 16-ны өдөр дахин гэрэлд харуулахад нарийн гэдэсний дээд хэсэгт гурван ширхэг, бүдүүн гэдэсний дээд хэсэгт нэг ширхэг хөндлөн зүү илэрсэн байна. Тус эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй тул түүнийг Улаанбаатарт авчирсан. БХХСН эмнэлгийн эмч нарын хяналтад эмчилгээ хийгдэж байгаа. Зүү залгиулсан гээд байгаа дэслэгч Н.Баатар нь шашны дээд боловсролтой, Хил хамгаалах байгууллагад гурван жил ажиллаж байгаа бөгөөд ХХЕГ-ын даргын тушаалаар ажлаас нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Өөрөө ч өргөдөл өгөөд шалгуулахаар болсон.
-Үнэхээр тэр дарга зүү залги гэж тушаасан байж таарах нь уу?
-Логикийн хувьд боломжгүй зүйл. Харааж загнах, нудраад авах зэрэг асуудал байж болох талтай. Түүнээс биш офицер хүн гартаа баахан зүү атгачихаад, “Май залги, чи” гээд загнаж зогсох магадлал туйлын бага. Гэхдээ зүү залгих хүртэл байлдагчийг дарамталсан байхыг бас үгүйсгэж болохгүй шүү дээ. Хүүгийн аавд ч, бидэнд ч хардах эрх байгаа болохоор манай удирдлага энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шуурхай шийд үүлье гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ манай ажилтан буруутай нь тогтоогдвол зохих хариуцлагаа хүлээж таарна. Эрүүгийн хариуцлага хүлээхийг ч үгүйсгэхгүй байна. Харин буруугүй нь тогтоогдох юм бол байлдагч П.Хэнмэдэх цэргийн албанаас зайлсхийж бие эрхтэнээ гэмтээсэн, бас хүн гүтгэсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээх магадлалтай. Ямар ч байсан дарга, цэрэг хоёрын асуудал шүүхээр шийдэгдэж, хэн нэг нь хариуцлага хүлээснээр энэ асуудал эцэслэн шийдэгдэнэ гэж бодож байна.
-Ер нь цэргийн албанаас зайлсхийхийн тулд өөрийнхөө бие эрхтэнд гэмтэл учруулах явдал хэр түгээмэл вэ?
-Олшрох, түгээмэлших хандлагатай байгаа учраас манай удирдлага энэ асуудлыг нухацтай шалгуулах хүсэлтэй байгаа юм. Дээр үед ховор байсан юм билээ. Дайны үед нэг хуруугүй хүнийг цэрэгт авдаггүй юм гэнэ билээ гэсэн сургаар нэг нөхөр гох дардаг долоовор бус эрхий хуруугаа сүхээр тас цавчаад халагдсан ч юмг үй харин ч шууд татагдсан тухай онигоо шиг түүх байдаг. Харин сүүлийн үед эр цэргийн албанд татагдаж ирчихээд няцаж мохохдоо биеийнхээ эд эрхтэнд гэмтэл учруулах явдал мэр сэр гарч байна. Харамсалтай нь тэр бүрийг зарлаад байх ёс зүйн эрх бидэнд алга. Түүний ард эцэг, эх, ирээдүйн эхнэр хүүхэд нь байгаа болохоор элдэв яриа хэлийг тэвчээд л өнгөрөх өөс өөр арга байдаггүй. Харин одоо энэ маань буруу юм байна гэж бодоод байгаа. Тиймээс энэ асуудлын явцыг тухай бүр Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх болно гэдгээ хэлэх байна.
-Цэргийн албанаас няцах, ухрах асуудал яагаад гардаг юм бол?
-Цэргийн алба хүнд алба. Ялангуяа хил хамгаалах алба бүр ч хүнд. Гүйцэтгэх үүрэг, үүрэх хариуцлага нь асар өндөр. Гэхдээ туурга тусгаар улсынхаа торгон хилийг хамгаална гэдэг тэр бүр хүнд олдоод байдагг үй завшаан. Манай хилчид энэ үүргээ нэр төртэйг өөр гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч гүйцэтгэх болно. Орчин үеийн залуус эр цэргийн албанд татагдсан хүнийхээ хувьд эх орноо хамгаалах үүргээ маш сайн ухамсарлах ёстой юм уу даа гэж бодогддог. Цэргийн алба цэцэрлэг биш. Идэх хоол, унтах цаг, өмсөх хувцас, үг хэллэг гээд үйлдэл бүхэн нь тусгай дүрэм, журмын хүрээнд явагддаг. Эрх дураараа явсан, янз бүрийн хүмүүжилтэй, үзэл бодол нь тогтворжсон, тогтворжоог үй залуус ийм дэглэм журамд ороод ирэхээрээ элдэв үйлдэл хийх гээд байх явдал мэр сэр гарах болсон тухай манайхан ярьдаг. Тиймээс Хил хамгаалах байгууллагад л гэхэд сүүлийн жилүүдэд гэрээт хилчний албыг нэвтрүүлж, ирээдүйд улсын хилийг мэргэжлийн цэргээр хамгаалах бодлого эрчимтэй хэрэгжиж байна.
-Гэрээт хилчин, хугацаат цэргийн алба хаагч хоёрын ялгаа нь юу байдаг юм бэ?
-Хугацаат цэргийн албанд таныг хүссэн ч, хүсээгүй ч төр хүчээр татдаг. Тийм хуультай. Татагдаж ирээд албанаасаа няцаж, зайлсхийвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг хуулийн заалттай. Тэгвэл гэрээт хилчин өөрийнхөө хүсэлтээр сайн дураараа, тодорхой зорилготой ирдэг. Ар гэрийн байдал, амьдралын шаардлагаар асуудал үүсвэл гэрээгээ цуцлаад л гүйцээ. Үндсэн ялгаа нь энэ.
Г.Цолмон