БНСУ-д эмчлүүлэхээр явсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын бие сайнгүй байгаа мэдээлэл байна. Монгол эмч нар түүнд “эсийн алдагдал” буюу олон эрхтний архаг дутмагшил” гэсэн онош тавьсныг БНСУ-ын эмч нар ч баталжээ. Энэ нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэх буюу бүх эд эрхтэн нь эсээ алдаж буй хүнд хэлбэр юм байна.
Олон сар чийгтэй, тоос шороотой хүнд нөхцөлд хоригдож, өлсгөл өн зарласнаас гамриттай болж Монголд байхдаа хагалгаанд орсон. Гэтэл энэ нь хүндэрч чих рүүгээ орж идээлж бугласнаар тархинд нь нөлөөлөх магадал өндөр болсон тул солонгос эмч нар хэд хоногийн өмнө яаралтай хагалгаа хийжээ. Түүнийг эхнэр О.Цолмон нь сахиж байгаа бөгөөд ар араасаа цуварсан зайлшг үй шаардлагатай хагалгаануудаас болоод Н.Энхбаярын бие сайнгүй байгаа аж.
Өчигдөр мөн мөрний шөрмөсөө залгуулах хагалгаа хийлгэсэн мэдээлэл байна. Энэ гэмтэл нь түүнийг баривчлах үед болон бусад гадны шалтгаанаас үүссэнийг ойрын хүмүүс нь үгүйсгэсэнгүй. Ирэх долоо хоногийн эхээр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон МАХН-ын удирдлагууд Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийх сураг байна.
Д.Эрдэнэ