Гэмт хэрэгтнүүдийг залхаах зориулалттай сандал авсан асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаа ажлаас нь халсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бригадын генерал Б.Билэгтийг өөрчлөх гэж байгаа тухай яриа Төрийн ордон, Хууль зүйн яам хавиар дуулдах болжээ. Цагдаагийн дарга нь сайдынхаа үгэнд орохгүй, том толгойлоод байгаагаас ийм арга хэмжээ авах юм байх. Б.Билэгтийн асуудлаар Х.Тэмүүжин сайд Ерөнхийлөгчтэй нэг бус удаа ярилцжээ.
Эх сурвалжийн өгүүлснээр генералыг хурандаа Ш.Ганболд шиг гудамжинд гаргахгүй юм шиг байна. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд алба хаалгахаар тохирсон гэх. ЦЕГ-ын даргаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байгаа Б.Хурцыг томилох юм байх.
Дашрамд дурдахад, Хууль зүйн сайдын халсан хурандаа Ш.Ганболдыг Б.Билэгт ЦЕГ-ын зөвлөх гэдэг шинэ албан тушаал гарган дэргэдээ ажиллуулах болсон аж.
Д.ДАГВА