Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасгийнхан “Устгал” нэртэй арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ ажлынхаа хүрээнд Дархан- Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар явж, мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олс хэмээх ургамал устгасан байна.
Манай оронд нэлээд түгээмэл тархсан эл ургамлыг хүүхэд залуус түүж зардаг төдийгүй татаж хэрэглэдэг юм байна. Тиймээс ургаж гүйцэхээс нь өмнө тасдаж, шатаасан аж. Мансууруулах үйлчилгээтэй энэ ургамлыг түүж, боловсруулах аргыг Монголд амьдарч байсан оросууд манайханд зааж өгсөн гэдэг.
Цагдаагийнхан ийм ажлыг жил бүр хийдэг юм байна. Урьдчилан сэргийлэх үүднээс зэрлэг олс ургадаг газар нутаг, устгасан хэмжээг нь ихэд нууцалдаг аж.
Б.Галдан