Булган аймгийн Булган суманд энэ сарын 19-нд Г нь автомашинаараа ухрахдаа санамсар болгоомжгүйгээсээ таван настай хүүхдээ мөргөж, амь насыг нь хөнөөсөн байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн гол усны түвшин нэмэгдсэн энэ үед иргэд анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усанд осолдох тохиолдол буурахгүй байна.
Өнгөрөгч даваа гаригт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын I багийн нутаг Хараа голын усанд гурван настай эрэгтэй хүүхэд осолдсон бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын Шаргалжуутын голын эрэг орчимд ой гаруйтай охин тоглож байгаад эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алджээ.
Мөн Баянгол дүүргийн VIII хорооны 11 дүгээр байранд байрлах ломбарданд уржигдар шөнө хулгай орж, гурван компьютер, зөөврийн 10 ком пьютер, 26 ширхэг гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байна. Уг ломбард нь харуул хамгаалалт муу, дохиолол, камер байрлуулааг үйгээс хулгай орсон хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдсэн гэнэ.
Т.САЙНАА