“Сод Монгол” группийн ерөнхий захирал Ц.Анандбазарын хүү Т-ийн амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 5-нд Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн аманд гарсан. Энэ хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд энэ талаар холбогдох албаныхнаас тодруулсан юм. Хохирогчийн аминд хүрсэн 18 настай, Б нь талийгаачийн дотны найз байжээ. Тэд машины дугуй наймаалцсан юм байна.
Тухайн дугуйны үнэ нь 370 мянган төгрөг байсан ч Б 300 мянган төгрөгөөр түүнд худалдахыг хүсчээ. Гэвч наймаа тохиролцсонгүй тэд маргалдан Б хохирогчийг толгой, хүзүү, цээжин тус газарт гурван удаа хутгалжээ. Зугтаж явсан Б-г цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Хэргийн дараа тэрбээр нотлох баримт болох хутга, дугуй зэргийг Богд ууланд булж нуусан байжээ. Хэрэгтэн өдгөө Хорих 464 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Г.Ариунц ацр ал