Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Michelle” зочид буудлын дөрөвдүгээр давхрын цонхоор өнгөрс өн лхагва гаригт 29 настай эмэгтэй унаж, амиа алдсан. Энэ хэрэгт уг зочид буудлын эзэн гэх БНСУ-ын хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байна.
Учир нь уг эмэгтэйн унасан цонх Хун гэдэг солонгосын өрөөнийх аж. Тэднийг нэг өдөр саатуулан шалгаад батлан даалтад гаргаж, өдгөө гадуур байцааж байна. Хун цагдаагийн ажилтнуудад өгсөн мэдүүлэгтээ “Намайг хувцсаа сольж байхад талийгаач шууд орж ирээд юу ч хэлэлгүй цонх онгойлгоод үсэрчихсэн” гэжээ.
Гадаадад сургуульд сурахаар хөөцөлдсөөр бүтээж, Австрали руу явах виз нь амиа алдахынх нь өмнөх өдөр гарчээ. Талийгаач үүнд баярлан явж байсан гэнэ. Тэгээд ч ухаан санаа эрүүл хүн гэнэт ямар ч шалтгаангүйгээр амиа хорлоно гэдэгт хэн ч итгэхгүй. Тиймээс ч цагдаагийнхан дээрх хоёр солонгос иргэнийг менежер эмэгтэйгээ цонхоор түлхсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Талийгаач тэдний нэгэнтэй нь таарамж муутай байжээ. Үүнээс гадна уг буудлынхан болсон явдлыг ар гэрийнхэнд нь тэр даруй мэдэгдээг үй гэнэ.
Эмнэлэгт шөнө дунд өвчний түүх нээсэн байтал маргааш өглөө нь 06.00 цагийн үед гэрийнхэнд нь дуулгажээ. Талийгаач эмнэлэгт хүргэгдсэн хойноо амиа алдсан байна. Эмнэлэгт байхдаа нэг л удаа ухаан орсон агаад тэр үед нь уулзсан хүн нь дээрх хоёр солонгос иргэнийг батлан даалтад гаргаж авсан, уг буудлын ажилтан эмэгтэй байсан гэнэ. Талийгаачийн бие хөхөрч, няцарсан байсан агаад зодсоноос үүссэн байж болзошгүй гэж гэрийнхэн нь үзэж байгаа аж.
Х.ЭРХЭМ