Манай улсад хууль бусаар оршин сууж, Вьетнам авто засварын газарт нууцаар ажиллаж байсан БНСВУ-ын дөрвөн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтнууд илрүүлж, өчигдөр албадан гаргалаа. ГИХАЭГ-ынхан тэдгээр вьетнам иргэнийг өдөр тутам хийдэг хяналт шалгалтынхаа хүрээнд илрүүлэн, саатуулсан аж.
Хуурамч бичиг баримтаар Монгол Улсад нэвтэрсэн, бүртгэлийн журам зөрчсөн, виз, оршин суух зөвш өөрлийн хугацаа хэтрүүлсэн, жуулчны визээр орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гэх мэтээр манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн 20 орны 951 иргэнийг он гарснаас хойш илрүүлэн, нутаг буцаагаад байна.
Х.ЭРХЭМ