Арслан зааны 900 грамм жинтэй шүдийг хилээр гаргах гэж байсан монгол иргэнийг ОХУ-ын Буриад улсын хилийн удирдах газрын ажилтнууд саатуулжээ. Түүнийг арслан зааны шүдийг Монголоос ОХУ руу автомашиндаа нуун авч гарах гэж байхад нь илрүүлсэн талаар ОХУ-ын хилийн удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Вотинцева мэдээлснийг “ВостокТелеинформ” агентлаг дамжууллаа.
Монгол Улсын иргэн “Нохойндоо яс авч явна” хэмээн мэдүүлсэн ч байцаалтын явцад эртний ховор эд зүйл цуглуулагч болохоо хүлээж, арслан зааны шүдийг Орос руу наймаалахаар яваа гэдгээ хүлээжээ. Тус шүдэнд шинжилгээ хийж, түүх, соёлын үнэт зүйл гэдгийг нь батлах, хэр үнэ цэнэтэйг тогтоолгохоор Эрхүү рүү илгээсэн байна.