Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд уржигдар 13, 17 настай ах, дүү хоёр хонь хариулах гэж гараад сураггүй алга болжээ. Гэр бүлийнхэн нь энэ талаар цагдаагийн газарт мэдэгдсэнээр эрэн сурвалжилж эхэлсэн байна. Уржигдар өглөөний 06.40 цагт дуудлага аван ажиллаж, таван цагийн дараа ах, дүү хоёрыг амиа алдсан байсныг нь олжээ.
Урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан гэх шинж тэмдэг байгаагүй бөгөөд үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсээс өчигдөр тодруулахад “Хүүхдүүд гаднын нөлөөтэй нас бараагүй. Хонь хариулж яваад хоёулаа хаднаас халтирч унан амиа алдсан байсан. Малын хулгайч нартай холбоогүй. Тэдний хариулж явсан мал бүрэн байсан” гэв.
Б.Сүрэн