Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийнхнээ хүйтэн мэсээр айлган сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах тохиолдол гарсаар байна. Хөвсгөл аймагт уржигдар Б гэх залуу хамтран амьдрагч бүсгүйгээ хутгалаад хэргийн газраас зугтжээ. Тус аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд сэжигтэн залууг саатуулсан байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө 52 настай Н-ийг дагавар хүү 22 настай Б.Батхүү нь согтуудаа хэд хэдэн удаа хутгалж хөнөөгөөд оргон зугтжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ хэрэгт эрүү үүсгэн, сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд долдугаар сарын 26-нд найзынх нь гэрээс олж баривчилсан гэнэ.
Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Хойд эцэг Н-тэй таарамжгүй харилцаатай байсан, согтуудаа маргалдаад энэ хэргийг хийчихлээ” хэмээн тайлбарласан гэнэ.
Г.АРИВЖИХ