“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаж буй. Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Зусланд гарсан айлууд цахилгааны төлбөрөө тэр бүр хугацаанд нь төлж чаддаггүй. Тэгвэл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдлээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас бусад бүх зусланд явуулын касс есдүгээр сарын 1нийг дуустал даваагаас бусад гаригт 09.0020.00 цаг хүртэл ажиллана. Мөн өдөр, шөнийн тарифт баталгаат электрон тоолуур худалдах аж.