“Алтай глобал” компанийн захирал Х.Саран чимэг япон эзэнтэй компанид хөрөнгө нийлүүлж хохирсон талаараа өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Эй Жэй Спирит” компанийн захирал, Япон улсын иргэн Ажито Кожитой өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцаж, Япон улсаас автомашины сэлбэг, тос, тосолгооны материал оруулж ирэн борлуулахаар тохиролцжээ. Ингэхдээ ижил хэмжээний хөрөнгө гарган, ашгаа тэнцүү хувааж, дистрибьютерийн эрхээ хамтран эзэмшихээр болж Х.Саранчимэг иргэн Э. ганзоригтой хамтран нийт 30 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна. гэтэл Ажито Кожи тохиролцсоныхоо дагуу орлогын 50 хувийг өгөө гүйгээр барахгүй дистрибьютерийн гэрээгээ зөвхөн өөрийн нэр дээр хийж, үүнийгээ нуун дарагдуулсан аж. Х.Саранчимэг, Э.ганзориг нар гэрээнд өөрсдийн нэрийг оруулахыг удаа дараа сануулсан ч хүлээж авахгүй явсаар дэлгүүр, ажлын байр, гараашийн цоожийг сольжээ. Иймээс тэд хамтран ажиллахад оруулсан хөрөнгөө төлөхийг “Эй Жэй Спирит” компаниас шаардсан ч хүлээж авалгүй, хохир лыг бараг дуулахаас татгалзсан тул Улсын мөр дөн байцаах газарт гомдол гаргасан байна. Шүү хийн шинжилгээний үндэсний хүрээлэн “Эй Жэй Спирит” компанийн баримтад тулгуурлан эдийн засгийн шинжилгээ хийгээд 30.422.667 төгрөгийг санхүүгийн тайланд тусгасан баримт материал байхгүй гэх дүгнэлт гаргажээ. Хэргийг хянасан нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О. гэрэл энэ сарын 18 нд “компани ашиггүй ажилласан” хэмээн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Х.Саранчимэг “Хууль хяналтын байгууллага ийм тодорхой хэргийг эсрэг талд нь шийдэж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ нь гэмт этгээдийг хаацайлсан үйлдэл. Тиймээс нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан. цаашид иргэд энэ компанид хууртаж над шиг хохирох вий” гэв.