УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг долоон компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Байгаль орчны хэргүүдийг шийдвэрлэх дургүй, шийдвэрлэж ч үзээгүй прокурорын байгууллагынхан дээрх хэргүүдийг бас л хэрэгсэхгүй болгох сурагтай.
Уул уурхайн олборлолтоос болж сүйдсэн байгалийг сэргээх тусгай зөвшөөрлийг БОНХЯ-наас “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” гэх төрийн бус байгууллага авчээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Харгант гэх газар дээрх төрийн бус байгууллагынхан иргэн Н.Тэнгистэй хамтран алт олборлож байсан гэнэ. “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” хэмээх сайхан нэрээр халхавчлан ийн хүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нөхөн сэргээх зөвшөөрөлтэй атлаа дахин бусниулж байсан тохиолдол нэг бус удаа гэнэ.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж “Ийм явдал нэг бус удаа болж байна. Бид саяхан Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутагт гэнэтийн шалгалт хийхэд “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” гэх байгууллага, Хүдэр сумын нутаг Шоргоолж буюу Халь нитын ам гэх газарт “Итгэл-Хүлэг” гэх байгууллага ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй хэрнээ хөрс хуулж, алт олборлохыг завдсаныг илрүүлэн шалгаж эхэлсэн. Бид тухайн байгууллагуудын нөхөн сэргээлт хийх нэрээр байгаль дэлхий сүйтгэж байгааг баримтжуулан, техник хэрэгслийг нь битүүмжилсэн ч прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгохоор болж байх шиг байна” гэсэн юм.
Уг нь тус аймгийн Цагдаагийн газрынхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шинжээч томилж, экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулахаар болсон ч шинжээчид нь хахууль авсан уу, эсвэл танил талдаа үйл -чилсэн үү хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй гэнэ. Дахин шин жээч томилуулан дүгнэлт гаргуулахаар болж буй ч энэ хугацаанд “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” болон “Итгэл-Хүлэг”-ийнхэн ул мөрөө баллан, хэргийн ажиллагаанд нөлөөлж, улмаар ял завших гэж буй бололтой. Тиймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан ингэж хууль зөрчиж буй нөхөн сэргээгчдийг хэрхэхээ мэдэхгүй гайхашраад сууж буй аж.
Уг нь аймаг бүрт мэргэжлийн хяналт болон байгаль орчны газар, хэлтэс үйл ажиллагаа явуулдаг ч байцаагч нар нь нө -хөн сэргээлт нэрээр хууль бусаар алт олбор лож буй явдлыг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж байгаа нь нууц биш. Дээрх хоёр компанийн тухайд ч ялгаагүй цагдаагийнхантай очсон тулдаа л эрүүгийн хэрэг үүссэн юм байна. Харин шалгалтын явцад байгаль орчны болон мэргэжлийн хяналтынхан нь дүгнэлт гаргахдаа хохирол учраагүй гэж үзэж буй нь дээрх байгууллагынханд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж болох юм.