Нийслэлийн хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадад хүүхдийн тэтгэмж тогтоолгох 3462 шийдвэр энэ сард шүүхээс ирсний 77-г нь шийдвэрлэсэн бол 1500-г нь шийдвэрлэх, тэтгэмж төлүүлэх боломжгүй гэнэ. Хүүхдийн эцэг, эх нь оршин суух хаягтаа байдаггүй, эсвэл төлбөрийн чадваргүйгээс тэтгэмжийг албадан төлүүлэхээс аргагүйд хүрдэг аж. Ийм иргэдээс хүүхдийнх нь тэтгэмжийг хэрхэн гаргуулах талаар манай улсад одоо мөрдөж буй аль ч хуульд тодорхой зохицуулалт алга. Үүний уршгаар хүүхдүүд тэтгэмжээ авч чадахгүй хохирч үлддэг байна. Уг нь Эрүүгийн хуульд хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй бол зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, хөдөлм өрийн хөлсний доод хэмжээг 51-151 дахин нэмэгд үүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох заалт бий. Захиргааны хариуцлагын тухай хуульд ч ийм заалт байдаг ч хэрэгждэггүй. Нэгэнт төлбөрөө төлж чадахгүй байгаа хүнийг баривчилна уу гэхээс торгох аргагүй. Гэтэл тэтгэмж төлөөгүй гэсэн үндэслэлээр баривчлагдсан хүн ганц ч байдаггүй гэнэ. Зургаан хүнийг ийм шалтгаанаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан ч хоёрт нь л эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Шүүх ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээдэг тул аавууд тэтгэмж төлөх үүрэг хүлээдэг юм байна. Энэ сард хүүхдийг эцгийнх нь асрамжид үлдээж, эхээр нь тэтгэмж төлүүлэх зургаан шийдвэр шүүхээс иржээ. Дөрвөн ээж хүүхдийнхээ эцэгтэй тохиролцоод, тэтгэмжээ сайн дураараа төлөх болсон байна.