Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 25-нд онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байсан этгээд оргожээ. Харин оргосон этгээдийг ШШГЕГ-ын болон цагдаагийн байгууллагынхан богино хугацаанд олж саатуулсан байна. Уг оргодол Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан хүчирхийлэх гэмт хэрэгт сэжиглэгдэж хоригдсон нэгэн байж. ШШГЕГ-ын эх сурвалж “М овогтой Н нь энэ сарын 25- нд байцаалтад гарах үедээ оргосон. Сэжигтэн Н-ийг Баянзүрх дүүргийн нутагт явж байхад нь эрлийн шуурхай бүлгийнхэн олж баривчил - сан. Оргож явах ху га цаан даа тэрбээр дахин гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдээллээ.
Г.РАВЖАА