Модны эрэлт ихэсдэг энэ үед хулгайгаар мод бэлтгэгчид ойг эрчимтэй сүйт гэдэг. байгаль хамгаалагчид, мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ үед амарсан байдаг нь ч сайхан да лим болдог бололтой. Ийм үед байгаль орчны иргэний зөвлөлийнхөн сайн дураараа хулгайгаар мод тээвэрлэгч, бэлтгэгчидтэй тэмцэж буй ч, хууль хяналтын байгууллагынхан ой сүйтгэгчдийг өмгөөлж, хамгаалж байгаа нь харамсалтай.
Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа гаас “Зил-131” маркийн 14 автомашинд ачсан их хэмжээний мод нийслэлд орж ирж буйг дээрх зөвлөлийнхөн илрүүлэн, ЦЕГ- ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын ут - саар хэд хэдэн удаа дуудлага өгчээ. Гэтэл дуудлагаар ямар ч эргүүл ирэхгүй байсан аж. Тиймээс арга буюу ЦЕГ-ын Ёс журмын албанд гомдол гаргаж, утас цохисноор баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирж автомашинуудыг саатуулахаар болсон байна. Гэвч зарим нь зугтаж, өдгөө 22-ын товчооны дэргэдэх Автома шин түр саатуулах байранд найман машин мод саатуулагдаад байгаа гэнэ. Энэ талаар байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн З. Болдбаатар “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас орж ирсэн 14 машиныг нэг шөнө эргүүл хийгээд бид саатуулсан. Ганцхан шөнийн дотор ийм их хэмжээгээр орж ирж байгаа юм чинь ой мод сүйдэхгүй гээд яах билээ. бид 22-ын товчооны дэргэдэх автомашин түр саатуулах ха шаанд 14 машин хүлээлгэж өгсөн боловч өдгөө тэнд найм нь л байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болсон ч онц их хэмжээний хохиролтой хэрэг гэж үзээд УМбГ- ын бай галь хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлсэн байна. Байгаль орчинд хор хохирол учруулсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр болдог ч прокурор хэргийг замхруулаад байдаг. Бид их хэмжээний хохиролтой энэ хэргийг шийдвэрлүүлж, үнэн мөнийг олохын тулд зүгээр суухгүй. Алдсан гээд байгаа машин тай моднуудыг ч, эзнийг нь ч олохын тулд шахаж шаардах болно” гэлээ.
Г. ЦОЛ МОН