Өвөрхангай аймгийн Тарагт суманд өнгөрсөн баасан гаригт гурван ч хүний амь үрэгдсэн ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын 19 нд Тарагт, Хайрхандулаан сумын дунд орших замын цайны газрын орчимд болсон гэнэ. Тэдний нэг нь Тарагт сумын иргэн бол бусад нь аймгийн төвд амьдардаг байжээ. Хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж “Дөрвөн залуу тарваганд явж байгаад архи ууж, маргалдан нэг нь гурван найзыгаа буудсан. Хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь хөнгөн шархдаж аймгийн эмнэлэгт хүргүүлсэн. Найз нараа буудсан этгээд тэр дороо амиа егүүтгэсэн. Хэргийн одоогоор шалгаж байна” гэв.