Баруун хязгаарын Тавантолгой гэгдэх Хөшөөтийг стратегийн ордод оруулахаар УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Тус ордыг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн удирдлагууд Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг үл зөвшөөрч буйгаа гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа илэрхийлсээр буй. Харин энэ удаа Ховд нутгийн зарим иргэдийг гар хөлөө болгон Монголын төр, засгийн бодлогын эсрэг ашиглахаар төлөвлөөд байна. “Мо Эн Ко” компанийнхан хэдхэн хоногийн өмнө Ховдоос Хөшөөт багийн Засаг дарга С.Даваасүрэн тэргүүтэй Хөшөөтийн уурхайн ҮЭ-ийн дарга Хүрэлээ, эксковаторчин А.Балсан болон уурхайн ажилчин Г.Үүрцайх, Р.Нэргүй нарын 5-6 хүнийг хөлслөн нийслэлд ирүүлээд байгаа талаар нутгийн иргэд бидэнд мэдээллээ. Тэд удахгүй нутгийнхныхаа нэрийг барин хэвлэлийн бага хурал хийлгэн Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, “Мо Эн Ко” компанийг орон нутгийнханд ямар үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж буй талаар магтан дуулах гэж байгаа гэнэ.
Д.Эрд энэ