Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү Ц өнгөрсөн бямба гаригт Хяргас нуурт амарч байгаад амиа алджээ. Тэрбээр “жижиг” хэмээх “Тавантолгой” компаниа хариуц даг байсан аж. Энэ талаар Увс аймгийн онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнуудаас тодруулахад “Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан хоёр хүнтэйгээ хөвдөг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явсан юм билээ. Тэр үед хамт явсан хоёр хүн нь үлдэж, талийгаач ганцаараа хүн очихыг хориглосон хэсэг рүү очсон юм байна. Тухайн үед гудасных нь хий гарч, усанд осолдсон бололтой. Талийгаачийн цогцос олдохгүй байсан тул хотоос аврагчид дуудсан. Дүү нь нууранд осолдсон мэдээ авсан Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн усчин-аврагч 10 гаруй хүний хамтаар Хяргас нуурт ирсэн. Аврагчид өнгөрсөн ням гаригт талийгаачийн цогцсыг нуурын 18 метрийн гүнээс олж гаргасан” гэж мэдээллээ.