Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой өн гөрсөн өдрүүдэд тохиов. Замын-Үүд дэх Хилийн цэр гийн 0108 дугаар тусгай ангийнхан энэ ойн үеэр их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг саатуулжээ. Замын-Үүдээс Эрээн рүү гарах гэж байсан 3510 дугаартай ачааны галт тэргэнд 6.2 кг алт нуу сан байсныг тус ангийн Шалгалт хамгаалалтын зас тавын ахлах байлдагч О.Баясгалан илрүүлсэн байна. Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ойгоор түүнийг “Онц хилчин” тэмдгээр шагнажээ. Харин уг алтны эзэн хэн болохыг тодруулахаар Хилийн тагнуулын албаны ажилтнууд шалгалтын ажиллагаа хийж эхлээд байна. Энэ талаар ахлах байлдагч О.Баясгалангаас тодрууллаа.
-Хилийн 0108 дугаар ангид хаанаас татагдаж очсон бэ?
-Би 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс хилийн 0108 дугаар ангийн Шалгалт хамгаалалтын заставт үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн албаа хаагаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. БНХАУ-ын ачааны галт тэргэнд алтыг хэн нуусан бэ гэдгийг нь тогтоосон болов уу? -Долдугаар сарын 18-ны 13.40 цагийн үед БНХАУ-ын төмөр замын галт тэрэг Замын-Үүдээс гарах гэж байхад нь манай хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалгасан юм. Уг галт тэргэнд төмөр чингэл гүүд ачсан байсан. Тус галт тэрэг Монгол руу ачаагаа оруулчихаад буцаж явахдаа их хэмжээний алт нуун, авч гарах гэж байсныг ахлах ахлагч Цогтбаатараар удирдуулсан тээврийн хэрэгсэл шалгах манааны бүлэг илрүүлсэн. Бид бүх вагоныг дарга нарынхаа зааж зөвлөснөөр шалгаж, нэвтрүүлдэг. Үүний үр дүнд энэхүү хууль бус үйлдлийг бид илрүүлж чадлаа. нэгэн вагоны доод хөндийд хар гялгар уутанд ороож нуусан зүйлийг гаргатал их хэмжээний алт байсан. Түүнийг хараад айх ч шиг, эх орныхоо хилийг манаж, хууль бус үйлдэл илрүүлснээрээ баярлах ч шиг болсон. Хууль хяналтын байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа. Хэн авч гарах гэж байсныг тэд тогтоох байх.
-Их хэмжээний алт олсны үнийн дүнгийн тодорхой хувийг олсон хилчинд өгдөг гэдэг.
-Тодорхой хувь авдаг гэдгийг нь мэдэхгүй ээ. Ямартай ч Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойтой давхцаж улсынхаа эдийн засагт багагүй хохирол учруулахуйц хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлсэндээ баяртай байна. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаадаа баяртай байгаа.