Нийслэлийн ИТХ-ын дар гаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдоод байгаа Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргав. АТГ-ын албаны эх сурвалж “Т.Билэгтийг цагдан хорьж шалгаж байгаад эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж ар гэр болон өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргахаар шийд вэрлэсэн. Т.Билэгтэд холбогдох хэ рэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуг луул- сан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад уч - руулахгүй гэж үзсэн учраас таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн” хэмээн мэдээлэв. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эх сурвалж “Т.Билэгтийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргах тогтоолыг Мөрдөн байцаах болон Прокурорын байгууллага гаргасны дагуу өнгөрсөн баасан гаригийн 16.00 цагийн үед таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Тэрбээр зүрхний хүнд өвчний улмаас Цагдан хорих төвийн эмч нарын хяналтад байсан юм” гэв.