Нийслэлийн ИТХын дарга асан Т.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгасантай холбоотойгоор уржигдар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, хүү Э.Батшугарынх нь хадмын гэр гээд хэд хэдэн газарт АТГаас нэгжлэг хийсэн билээ. Энэ үеэр Н.Энхбаярын гэрт өвчтэй хэвтэж байсан О.Цолмонгийн дүү О.Мичидийг ямар ч баривчлах тогтоолгүйгээр саатуулсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгчээ. Харин хууль хяналтын байгууллагынхан “Эд мөрийн баримт цуглуулах ажлын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хэд хэдэн айлд нэгжлэг хийсэн. Гэхдээ энэ үеэр нэг ч хүнийг хорьж, саатуулаагүй. Хэвлэлээр бичээд байгаа О.Мичид гэх хүнийг цагдан хориогүй” гэж Нийслэлийн прокурорын газрын албаны хүн хэллээ. Мөн ХанУул дүүргийн шүүх, АТГ, ШШГЕГын ажилтнууд ч О.Мичидийг цагдан хорьсон гэх мэдээллийг няцаасан юм.