Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн за хирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хууль хяналтын бай гууллагаас баривчилж, цагдан хорь сон тухай мэдээлэл өчигдөр цахим хуудсаар тархаж эхлэв. За рим мэ дээллийн хэрэгсэл үүнийг Ерөн хийлөгч асан Н.Энхбаярын гэх хэрэг тэй холбон бичжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, хувийн компанид зээл олгуулсан гэх хэрэгт буруутгасан гэжээ. Харин түүнийг саатуулсан тухай мэдээлэл үнэн бодит эсэхийг бид холбогдох хууль хяналтын байгууллагаас тодруулсан юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ж.Мягмаржаргалаар дамжуулан “Эр дэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахдаг байсан гэх хэрэгт холбогдуулан буруутгасан ч Улсын Дээд шүүх уг хэрэг нь хангалттай нотлогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон билээ. Тиймээс АТГ Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг эсэргүүцэх шаардлагагүй учраас Ч.Ган зоригийг Н.Энхбаярын гэх хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл байхгүй гэж мэдэгдэж байв. Гэхдээ Ч.Ганзоригийг АТГт шалгах өөр үндэслэл бий гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Бидэнд олдсон мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүүд холбогдох хэрэгт хамтатган шалгаж буй бололтой. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр шалгаж буй бөгөөд энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөн байцаагч нар очиж санхүүгийнх нь зарим бичиг баримтыг хураан авсан гэнэ. Үүнээс үүдээд тус үйлдвэрийн за рим ажилтны дунд “Захирал асан Ч.Ганзо ригийг баривчилсан” гэсэн яриа түгжээ. АТГын эх сурвалж “Ч.Ганзоригийг нэлээд эртнээс шалгасан. Өнгөрсөн 2011 оны сүүлчээр түү нийг саатуулсан гэсэн цуу мөн тарсан. Одоогоор түүнийг цагдан хорьж шалгаж буй зүйл байхгүй” гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Прокурорын байгууллагынхан ч түүнийг цагдан хорьсон гэх мэ дээллийг няцаав. ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албаны эх сур вал жаас Ч.Ганзоригийг саатуулсан гэх мэ дээллийг тодруулахад “Манайд тийм хүн саатуулаагүй. Саатуулсан бол бидэнд мэдээлэл ирэх учиртай” гэв. Юутай ч Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас сэр гээн шалгаж буй нь үнэн бөгөөд цагдан хорьсон тухай мэдээлэл нь ташаа бололтой.