Баянзүрх дүүргийн долдугаар хороо буюу Сансарын тунелийн дорх нүхэн гарц ашиглалтад ороод удаагүй. Хэдийгээр гарц замын түгжрэл, зам тээврийн ослыг бууруулж байгаа ч оройн цагаар элдэв гэмт хэргийн үүр болж буй гомдол иргэдээс ирэх болжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн долдугаар хорооны Засаг дарга Ч.Дүүриймаагаас тодруулав.
-Сансарын тунелийн нүхэн гарцыг одоо хүртэл ашиг лалтад хүлээж аваагүй. Юунаас болоод тэр вэ?
-Анх энэ нүхэн гарцыг дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн коридортой, тунель талын урт хэсэг нь 54.1 метр, зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй барих зураг төсөл гарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь уг нүхэн гарцын ажил өвөл дуус сан болохоор зураг төсөлд заагдсан нөхцөлийн дагуу хүлээж аваагүй ба Улсын комисст ч хүлээлгэж өгөөгүй. Нөгөө талаар нүхэн гарц иргэдэд хэ рэгтэй юү гэсэн асуудал үүсэж байна. Хорооны оршин суугчид ч нүхэн гарцтай холбоотой санал, гомдол ихээр гаргах боллоо.
-Иргэд дургүйцэх шалтгаан нь юунаас үүдэлтэй юм бол?
-Нүхэн гарц гэрэлтүүлэггүй. Гарцаар гарах гэж харанхуй нүх рүү орсноос болж гурван ч хүн унаж бэртсэн. Хамгийн сүүлд нэг өндөр настан унаж гартаа дөрвөн оёдол тавиулсан. Тэр бүү хэл энэ харанхуй гарцанд хүчингийн хэрэг гарч цагдаад бүртгэгдсэн. Тиймээс иргэд гомдол гаргах нь аргагүй. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа хэргүүд. Мэдэгдээг үй хэчнээн хэрэг гарсан, хэдэн хүн бэртэж, гэмтсэнийг хэлж мэдэхгүй. Бас нүхэн гарцын ойр орчимд тохижилт байхгүй. Зам нь эвдэрч эхнээсээ цөмөрсөн, юуных нь мэдэгдэхгүй цахилгааны утас иргэдийн хөлөөр хөглөрч, айдас түгшүүртэй орчин бүрдүүлээд байна.
-Ингэхэд энэ нүхэн гарцыг ямар ком пани хийж гүйцэтгэсэн бол. Энэ талаар холбогдох албан тушаалтантай уулзсан уу?
-Гарцыг “Хотын зам” компани хийж гүйцэтгэсэн юм билээ. Тус ком панийн Б.Атарбаяр гэдэг хүн тэй холбогдож, гарцыг бүрэн бү тэн, иргэдэд аюулгүй болгон хол богдох байгууллагад нь албан ёсоор хүлээлгэж өгөөч гэж хэл сэн. Гүй цэтгэгч компани нь Баян зүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлч лэх төвд гурван сая төгрө- гийн өртэй уч раас нүхэн гар цын цахилгааныг хязгаарласан байх гэсэн хариулт өгсөн. Би долдугаар хороонд 10 гаруй жил амьдарч байна. Гарцгүй байхад одоо байгаа шиг хог хаягдал, эмх замбараагүй байдал гардаггүй байсан. Ер нь аливаа бүтээн байгуулалт гэдэг иргэддээ хүрсэн, аюулгүй, бүрэн бүтэн байх ёстой. Харамсалтай нь энд тийм байдал харагдахгүй байгаагаас оршин суугчид бухимдаад байна. Энэ объект хариуцах, хариуцлага хүлээх эзэнгүй байна. Эзэнгүйгээс болж хулгай, дээрэм, хүчин зэрэг аюултай гэмт хэрэг гарах нөхцөл бүрдээд байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах нь зөв байх.