Нийслэлийнхний ундны усны ганц эх үүсвэр болсон Туул гол сүүлийн хэдэн хавар тасарч, загас олноор үхлээ гэх мэдээлэл байсхийгээд цацагдах болсон. Үүний нэг шалтгаан нь Туул голд химийн онцгой хортой бодис нийлүүлснээс үүдсэн байж болох талтай. Яагаад ийн бичих болов гэхээр арьс шир боловсруулдаг “Бэлон” компанийнхан химийн хорт бодистой усаа Төв цэвэрлэх байгууламжаар шууд дамжуулан голд хаясан хэрэг гарав.
УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд энэ хэргийг мөрдөн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Улмаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хэд хэдэн байгууллагад мөрд өн байцаагчийн мэдэгдэл бичсэний нэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Тус газрын эх сурвалж “УМБГ-аас долоон бай гууллагад мэдэгдэл бичсэн байна. Тэнд дурдсанаар “Бэлон” компанийн захирал Рагчаа гийн Баатархүү гэдэг хү- нийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Усны тухай хууль тогтоомж зөрчиж, улсын тусгай хамгаалалттай газарт онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үн дэслэлээр яллагдагчаар татжээ” гэв.
Аймгийн алдарт уяач, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүүг буруутгасан гол үндэслэл нь тус компанид цэвэр ус нийлүүлэх шугам хоолойг холбогдох байгууллагаас хаачихаад байхад лацыг нь дур мэдэн тасдаж, химийн хорт бодис ашиглан арьс боловсруулж, Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд асгаж, аймшигтай хэрэг үйлдсэн байна. Өнгөрсөн өвөл Ус сувгийн удирдах газраас арьс ширний үйлд вэрлэл эрхэлдэг 28 ком панид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар мэдэгдэж, цэвэр ус нийлүүлэх шугам хоолойг нь хаасан. Шалтгаан нь Урьдчилан цэвэр лэх байгуу ламж нийслэлийн өмчит үйлд вэрийн газар буюу хуучнаар “Харгиа”-гийнхан химийн бо хирдолтой усыг цэ вэрлэж, саар магжуулдаг бодис нь дуус сантай холбоотой гэнэ.
Тус газрынхан ч холбогдох байгууллага, аж ахуйн нэгж үүдэд саар магжуулах бодис дууссанаа мэдэгдсэн юм байна. Гэтэл “Бэлон” компанийн удирдлага цэвэр усны хаалтыг нээн, шөнийн цагаар үхрийн 8422 шир боловсруулж, натри, амонийн хүчил, шохойн уус мал, хром, сульфид зэрэг хи мийн бодисоор бохирдсон усаа Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлжээ. Мэргэжлийн байгууллагын шин жээчид эко логи, эдийн зас гийн хохирлын үнэлгээг нь 1.2 тэрбум төгрөгөөр тогтоосон талаар эх сурвалж мэдээлэв. НПГ-ын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Р.Баатархүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр эд мөрийн баримт, хоёр хавтас хэргийн хамт ирүүлсэн. Эд мөрийн баримт нь “Бэлон” компанийнхны шөнийн цагаар тасалсан лац. Одоогоор энэ хэрэгтэй хараа хан танилцаж амжаагүй байна” гэлээ.
Г.РАВЖАА