Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-ын консулын албан хаагчид 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөх хотод ял эдэлж байгаа болон урьдчилан хорих газарт саатуулагдан шалгагдаж буй нийт 23 иргэдээ эргэж тэдний санал хүсэлтийг сонсон, хорих газрын нөхцөл байдалтай биечлэн танилцах, удирдлагуудтай уулзах ажлыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Хөх хотод ял эдэлж буй иргэддээ эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээг тус Консулын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд ял эдэлж буй Монгол иргэд болон тэдний ар гэрийнхэн нь талархаж байгаа юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.