УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж асан Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас шалгахаар болсон. Гэвч өнөөг хүртэл түүнийг шалгаагүй байгаа талаар тус газрын эх сурвалж мэдээлэв. Учир нь сэжигтний эрүүл мэнд тааруу, ХБНГУ-д мэс засал хийлгэсэн ч бие нь дээрдэхгүй байгаагаас энэ хэргийг шалгах ажил хойшлоод буй гэнэ. Казахстаны тагнуулын байгууллагынхан К.Сайрааныг Алтай нэрээр Кувейт дэх мэдээлэгчээрээ ажиллуулж байгаа хэмээн мэдэгдсэнээс үүдэн эх орноосоо урвасан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Г.РАВЖАА