Монгол Улсын хил халдашг үй дархан байна гэх Үндсэн хуулийн заалтыг маань харийнхан үл тоомсорлон зөрчиж, эд зүйл хулгайлан, хууль бусаар ажиллаж, амьдарч байна. Манай улсаас хөөгдөж гараад, хуурамч бичиг баримт ашиглан монголчуудтай хуйвалдан эх оронд минь нэвтэрч ирсэн ОХУ-ын хоёр иргэнийг Хан-Уул дүүргийн шүүхээр өнгөрсөн долоо хоногт шийтгэсэн. Гадаадын хууль бус иргэдийг илрүүлэх, тэднийг гэмт хэрэгт өртөх, гэмт үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд ТЕГ, ГИХАЭГ, ЦЕГ, Хил хамгаалах байгууллагынхан ажилласаар ирсэн. Гэвч харийнхан Монгол Улсын хилийн торыг ч тасдан орж ирж байгаа нь Үндсэн хуульт Монгол Улсын минь эрх ашгийг уландаа гишгэж буйгийн илрэл гэлтэй. Дор дурдах гадаадын иргэнтэй холбоотой хэргийг Увс аймгийн Сум дундын шүүхээр шийдвэрлэсэн юм.
“Ангийн хишиггүй буцсанаас мал хулгайлъя”
Увс, Завхан, Хөвсгөлийн хилийн чиглэлээр ОХУ-ын Тува улсын иргэд хил нэвтрэн орж ирж, гэмт хэрэг үйлддэг, хилчидтэй буудалцах тохиолдол гарсан талаар байсхийгээд л ХХЕГ-аас мэдээлдэг. Ийнхүү хил зөрчин орж ирж, хулгай хийгчид нь Тувадаа ядуу амьдралтай хүмүүс байдаг талаар ч манайхан мэддэг болсон. 2012 оны нэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөн ө. Өвлийн шөнийн хүйтэн жавар тачигнасан цагаар Хилийн … дугаар отрядын Долоон толгойн болон Булгийн заставын хоорондох тор тасарсан байхыг хилийн морьт эргүүлд явж байсан ахлах байлдагч М.Батбаяр, заставын дарга, ахмад П.Хадбаатар нар илрүүлэв. Улмаар хилийн тороор дамждаг холбоо нь харуулуудтайгаа холбогдохг үй байсан тул тэд отряд руугаа мэдээ дамжуулан түгш үүр зарлаж, улмаар хил зөрчс өн байж болзошгүй хэсэг рүү очсон байна. Хөр цасан дээр ОХУ-ын талаас хил нэвтэрсэн дөрвөн морины мөр нь тэнд тод үлджээ. Булгийн заставын дарга, ахмад П.Хадбаатараар удирдуулсан дөрвөн хилчин тэр даруйд хоёр хэсэг болон нэг нь мөрөөр нь мөшгих, нөгөө нь хилийн тасарсан торын орчим үлдэж, хамгаалахаар болжээ. Ингээд ахмад П. Хадбаатар, ахлах байлдагч М.Батбаяр нар мөр мөшгиж, дэслэгч Ц.Отгонцог, дэд ахлагч Ч.Баянзул нарыг торны тасархай дээр үлдээв. Мөрөөр нь мөшгих бүлгийнхэн нутгийн гүн рүү хоёр км хэртэй явж, шөнийн харанхуйд чимээ чагнан байтал, том хадан цохионы цаанаас хэсэг адуу туусан хүмүүс ирж буй дуулдав. Хилчид хадны хоёр талаарсалж, адуу туусан хүмүүсийг отож байтал ахмад П.Хадбаатарыг үүрэг гүйцэтгэж буй хэсгээр “шөнийн гийчид” чиглэн ойртжээ. Нэлээд ойртмогц ахмад П.Хадбаатар “Зогс, буудлаа шүү” хэмээн анхааруулан хашгираад тэдний дээгүүр хий буудав. АКМС бууны дуунаас цочсондоо тэр үү, гурван морьтон ухасхийн адуугаа туун давхиж, шөнийн харанхуйд уусан алга болж, нэгнийх нь морь бусгаснаас газарт тэрийн унажээ. Унаж явсан морь нь адууны хойноос сураг тасрав. П.Хадбаатар, М.Батбаяр нар унаж хоцорсон хүн рүү хөдөлж болохгүйг анхааруулан ойртон очиход 50 эргэм насны тува хүн байлаа. Ахлах байлдагч М.Батбаяр түүнийг нэгжин, гарыг нь ард нь хүлээд ойролцоох заставт хүргэв. Өглөө нь хилчид дахин мөр мөшгихөд хил зөрчигчдийн тууж явсан адуу улсын хилээс дотогш 4-5 км-т бэлчиж, тэдний дунд баригдсан тува эрийн хээр морь, эмээлтэй хазаартайгаа идээшилж байжээ. Харин бусад хил зөрчигч хил даван зугтсан байв. Баригдсан иргэнд Увс аймаг дахь цагдаа, тагнуулын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Тэрбээр Тува улсын иргэн, 47 настай, жолооч мэргэжилтэй, эхнэр, хоёр хүүхдийн хамт тус улсын Баянтайга тосгонд амьдардаг, аварга малчин, Игрит овогт Биче-Ооловичийн Борис гэх эр байжээ. Дээрх этгээд хууль хяналтын байгууллагынханд “Ангийн хишиггүй өдөр таарсан учраас Монгол Улсын хил нэвтэрч мал хулгайлахаар болсон. Тэгээд Туулайн уулын оройгоос танай хил рүү дурандахад хариулгагүй олон тооны адуу бэлчиж байв. Түүнийг авахаар болж, харанхуй болохыг хүлээсэн. Тэгээд шөнө дунд хил давсан юм. Хилийн тор тасдаж ороод нөгөө олон адуу байсан зүгрүү явж байтал бэлчээрт зургаан адуу байсныг аваад хил нэвтрэх санаатай буцсан боловч чадалгүй хилчдэд саатуулагдсан” гэжээ.
Аварга малчин эр эмчилгээ хийлгэхийн тулд хэрэг үйлдэв үү
Хилийн ойролцоо амьдардаг малчид хэзээнээсээ нааш хилчдэдээ туслан, хэрэг зөрчил илрүүлэх ажилд ч оролцдог түүхтэй. Энэ удаад ч бас хилийн ойролцоо нутагладаг малчид нэгнийхээ малыг хулгайлсан хэргийг илрүүлэхэд тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн байна. Тувачуудын халдлагад өртсөн зургаан адуу нь хилчдэд тусалдаг малчин Х.Батсүхийнх байжээ. 2012 оны нэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Долоон толгойн заставаас “Хилийн тор тасарч, хил зөрчигчид нэвтэрсэн” тухай мэдээллийг хилчдэд туслах малчид авч, өөр өөрсдийнхөө унаагаар гэмт этгээдүүд ирж болзошг үй чиглэлд хаалт, хамгаалалт хийж хайв. Малчин Х.Батсүх ч “УАЗ-469” маркийн 89-81 УВА дугаартай автомашинаараа саахалт айлынхантайгаа нийлж, эрг үүлд гарсан байна. Ийнх үү явж байтал ахмад П.Хадбаатар, ахлах байлдагч М.Батбаяр нар нэгэн тува эрийг болон хулгайд алдагдах гэж байсан зургаан адууг саатуулсан тухай мэдээ ирж, малчид ч харьцгаажээ. Өгл өө нь зургаан адууны талаар тодруулахад Х.Батсүхийн хээр азаргатай адуу байсан аж. Малчин Х.Батсүх хууль хяналтын байгууллагынханд “2012 оны нэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө манай адуу нь гэрийн баруун талын Бичгэн бураат гэх уулын хярд бэлчиж байсан юм. Энэ газар нь улсын хилээс дотогш 5-6 км-ийн зайтай. Гэмт этгээд үүд манай адууг хил давуулахаас өмнө хилчид саатуулж бүрэн бүтэн олж өгсөн. Тиймээс Тувагийн иргэнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тэрбээр шөнө хилийн хаалтад гарсан болон 15 км явж адуугаа очиж хүлээн авсны зардалд 400 мянган төгрөг өгсөн учраас ямар нэгэн гомдол санал байхгүй” хэмээн шүүхэд мэдүүлжээ. Б.Борис нарын хулгайлсан зургаан адууны дөрөв нь гүү, нэг нь азарга байсан бөгөөд хохирогч адуугаа нийтэд нь 3.3 сая төгрөгөөр үнэлсэн байна. Хилчдэд саатуулагдсан Тувагийн иргэн Б.Борис мал хулгайлах болсон шалтгаанаа ангийн хишиг таараагүйгээс, оргүй хоосон буцахгүйн тулд ийм хэрэг хийсэн хэмээн тайлбарласан талаар дээр дурдсан. Харин түүний садан төрлийн хүмүүс мөрдөн байцаалтын явцад “Бие муутай, эмчилгээний мөнгөгүйгээс болсон байх” гэсэн утгатай зүйл ярьжээ. Тухайлбал, гэрч С.Н.Хорагет “Б.Борис нь миний төрс өн эгчийн охинтой суусан хүргэн болох хүн учир сайн таньж мэднэ. Бидний хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзон, хэрүүл маргааны асуудал байхгүй. Б.Борис нь төлөв даруу, тусч, ажилсаг, малч хүн. Тэрбээр аварга малчин болж байсан. Ходоодны шархлаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчл үүлж байсан. Б.Борис хулгай хийхээр хүн биш, яагаад ийм зүйл хийснийг нь ойлгохгүй байна. Саяхан нэг удаа “Эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Багагүй хэмжээний мөнг ө хэрэгтэй” гээд явж байсан. Амархан мөнг ө олох л гэж ийм хэрэг үйлдсэн байхыг үгүйсгэхг үй” хэмээн хавтаст хэрэгт мэдүүлжээ. Увс аймгийн Сум дундын шүүх энэ хэргийг хэлэлцээд улсын хил зөрчсөн, эд зүйл хууль бусаар хил давуулахыг завдсан гэм буруутайд тооцож, 50 мянган төгр өг хурааж, хоёр жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ. Мөн түүний унаж явсан морийг 250 мянган төгрөгөөр үнэлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.