Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлээ прокурорын байгууллагад гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж прокурорын байгууллага дүгнэсэн тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн. Саяхан эрүү үүссэн болохоор прокурорын зөвшөөрөлгүйгээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин Нийслэлийн прокурорын газрын албаны хүн “УИХ-ын гишүүн С.Баярцогтыг хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.