УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийг тойрсон дуулиан олны ярианы гол сэдэв хэвээр байгаа. Уг хэргийн эргэн тойронд юу болж буй талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас зарим мэдээлэл олж авсан юм.
О.Эрдэнэсолонго гүйлгээнүүдээ тайлбарлаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээрх “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк дахь 26 дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, онц их ам.доллар байршуулан угаасан талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх хэвлэлийнхэнд мэдээлсэн. Түүнээс өмнө ЦЕГ-аас уг хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа О.Эрдэнэсолонгын дансаар орж гарсан ам.долларын хэмжээ 300 гаруй сая хэмээн хэвлэлд бичиж эхэлсэн ч, цагдаагийнхан “Бид ам.долларын хэмжээг мэдээлээгүй” хэмээж байсан. О.Эрдэнэсолонгын 26 дансаар орж гарсан ам.долларын хэмжээ мөрдөн байцаалтын шатанд 300 гаруй сая гэдэг нь тогтоогдоогүй гэнэ. Харин Монголбанкнаас цагдаагийн байгууллагад алдаатай мэдээлэл өгсөн нь батлагджээ. Мөрдөн байцаалтын явцад О.Эрдэнэсолонгын дансаар 100 сая ч хүрэхг үй ам.долларын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдоод байгаа талаар УМБГ, Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж өгүүллээ. Харин эрүүгийн хэргийн сэжигтэн О.Эрдэнэсолонгоос УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэд хэдэн удаа тайлбар авч буй ч дээрх нэр бүхий банкуудын 26 дансаар орж гарсан гүйлгээнүүдээ “Би энэ мөнгийг хаанаас орж ирсэн талаар сайн санахгүй байна” гэсэн тайлбар өгч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.
АТГ-т шалгаж байсан Ё.Отгонбаярт холбогдох үйлдлийг хэрэгт нь нэгтгэв
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, УМБГ-т шалгаж байна. Түүнийг Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, авлига нэхсэн гэх үйлдлээс гадна эхнэрийнх нь мөнгө угаасан хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцоод буй гэнэ. Налайх дүүрэгт барилга барьж, улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд авлига санал болгосон гэх Х.Цогнойжамц хилээр гарч явсан тухай мэдээлэл байгаа юм. Замын- Үүдийн боомтоор хил давсан тэрбээр “Болдог юм болдгоороо болно биз. Би тайлбар өгөх албагүй” гэж хэлээд явсан гэх. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын дээрх хэргүүдээс гадна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаад түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгахаар болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн дундуур АТГ-аас түүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж буй хэрэгт нь нэгтгэхээр шилжүүлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. АТГ-т Ё.Отгонбаярын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж албан тушаал, эрх мэдлээ урвуулж, мөнг ө завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаад түдгэлз үүлсэн аж. Түүнийг “Багшийн хөгжлийн ордон”-ы барилгын хөрөнгө болох улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгөөс 2.7 тэрбумыг нь завшиж улсад хохирол учруулсан гэж буруутгаж буй юм. Тус ордныг 2009 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар тендер зарласан ч, тухайн үеийн төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан БНСУ-ын “Sangbo construction” компанид тендерг үйгээр олгосон гэнэ. Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй уг компанид тендергүйгээр эрх олгож, улмаар 6.2 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Уг компани нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж авсан эрхээ “Жунсон констракшн” компанид өгснөөр мөнгө завших боломж бүрдүүлсэн гэх. Хууль хяналтын байгууллагад байсан Ё.Отгонбаяртай холбоотой хэргүүдийг нэгтгэн УМБГ-т шалгаж байсан бөгөөд улмаар АТГ-тай хамтарсан Ажлын хэсэг гаргаж дахин шалгахаар болж буй гэдгийг НПГ-ын эх сурвалж мэдээллээ.