Төмөр зам дагаж байрлуулсан холбооны шугамын төмөр утсыг хулгайлсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ. Туул, Хонхор зөрлөгийн хооронд төмөр замын 423 дугаар км-ийн орчимд байх агаарын шугамыг хулгайлсан хүмүүсийн балгаар уг хоёр зөрлөгийн хооронд харилцаа холбоогүй болох шахсан талаар эх сурвалж мэдээлэв.
Энэ хэрэг гарсан даруйд Төмөр замын Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг тогтоон саатуулжээ. “Тоёота Приус” маркийн автомашин хөлөглөсөн, Баянзүрх дүүргийн IX хороо, Шархадны гудамжинд оршин суудаг Б гэгч 2-3 хүний хамтаар холбооны 400 метр төмөр утсыг хулгайлан борлуулах гэж байжээ.
Г.РАВЖАА