Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Ганс үхэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгэх хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлд үүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар бид даваа гаригийн дугаартаа мэдээлсэн. Хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох ёстой нотлох баримтуудыг бүгдийг шалгасан, Ч.Гансүхийн яллах болон цагаатгах нотлох баримтууд хэрэгт бүгд цугларсан гэж үзээд яллах дүгнэлтээ бичиж шүүхэд шилжүүлэхээр болжээ. НПГ-ын эх сурвалжийн мэдээлснээр Ч.Ганс үхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн ч зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, аль шүүхээр шийдвэрлүүлэхээ тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлэх болсон гэнэ. Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг шалгасан бөгөөд бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан, зөвхөн Ч.Гансүхийг шүүхэд шилж үүлж байгаа аж.
Г.РАВЖАА